Түүх соёлыг дээдлэгч шалгаруулах уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Түүх соёлыг дээдлэгч шалгаруулах уралдаан зарлалаа

Зуунмод сумын Засаг даргын тамгын газраас аймгийн музей, олон нийтийн телевизтэй хамтран МУ-ын соёлын өвийг хамгаалах тухай хууль, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, сумын нутаг дэвсгэрт орших хөшөө дурсгал, баримал зэрэг соёлын бүтээлийг танин мэдүүлэх, хойч үедээ өвлүүлэн сурталчлах зорилгоор түүх соёлын өвийг дээдлэгч иргэд шалгаруулах уралдааныг зарлаж байна. Уралдаанд БНМАУ-ын баатар Самдангийн хөшөө, МУ-ын анхны ерөнхий сайд, төр нийгмийн зүтгэлтэн Бодоогийн хөшөө, Одонт өндөрлөг, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн дурсгалын хөшөө, Төв цэнгэлдэх хүрээлэнд орших морины баримал, малчин тариаланчдын баримал, буур, сарлаг, Төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах ботгочин хүү, шагайн наадгай, дөрвөн хөөрхөн зэрэг дурсгалуудын хэзээ, хаана, хэрхэн бүтээсэн, зарцуулсан хөрөнгийн талаарх архивын баримт, түүхийг А4 хэмжээний бичгийн цаасан дээр гаргацтай тодорхой бичиж, фото зураг, хууч яриа дурсамж зэрэг эх сурвалжийг тодорхой эзэн хаягтайгаар хавсарган ирүүлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж