Аав, ээжүүд урлагаар өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Аав, ээжүүд урлагаар өрсөлдөв

Жаргалант сумын Өгөөмөрийн цэцэрлэг 2006 онд байгуулагдсан бөгөөд энэ сард таван тохиож байгаа аж. Ой тэмдэглэх ажлын хүрээнд цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд “Авьяаслаг аав, ээж” урлагийн наадмыг зохион явууллаа. Урлагийн наадамд оролцогчид гоцлол дуу, бүжиг, хөгжим, уран уншлага, жүжигчилсэн тоглолт гэсэн төрлүүдээр оролцсон бөгөөд шүүгчээр Өгөөмөрийн багийн засаг дарга Д.Уранчимэг, СЦЗ-ийн дарга С.Түмэнжаргал соёлын төвийн ажилтан Ж.Энхтуяа нар ажиллаа. Уг арга хэмжээнд Дэгдээхэй, Янзага, Бялзуухай, бүлгийн багш нар эцэг эхчүүдээ сайн бэлтгэж оролцсон бөгөөд тэргүүн байрыг Бялзуухай ахлах бүлэг эзэлж, шилжин явах цом ын эзэд болжээ.  Цаашид урлагийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж