Гоёл чимэглэлийн зүйлсaээ сайхнаар нь удаан хэрэглэхийн тулд хумсны өнгөгүй будаг нимгэн түрхэж элэгдлээс хамгаалж болдог. Ингэснээр өнгө, чанараа алдах нь бага байдаг.
Дугтуй наахын тулд цавуутай хэсгийг та долоох хэрэггүй. Тийм ч хүсмээр амт биш шүү. Сайн барьцалдуулж наахын тулд хумсны будагнаасаа жаахан түрхэхэд л хангалттай.
Нэхмэлийн зүү гарт тогтохгүй байх нь тэвчээр барж орхидог. Харин хумсны будаг түрхчихвэл гарт илүү барьцтай болдог юм. Одоо зөвхөн нэхэж буй зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлэх боллоо.
Тэлээний гялалзсан тоногны өнгийг хэвээр хадгалахын тулд хумсны өнгөгүй будаг түрхэж байгаарай.
Хэрэв таны даашинз, цамц сувдан тоног товчтой бол хумсны будгаар нимгэн өнгөлөхөд гэмгүй.
Хэрэв цонхны хөшигт үл ялиг цоорхой гарсан бол үүнийг хумсны будгаар нөхөөрэй.
Модон шалан дээрх халцархайг хумсны будгаар жаахан өнгөлөөд засчихаж болно.
Шаазан эдлэл аливаа гадаргууд мөр үлдээдэг тал бий. Ердөө шаазан аяга тавагныхаа ёроолд жаахан хумсны будаг түрхээд үзээрэй. Цэвэрхэн бүтээлэг дээрээ мөр гарах вий гэж санаа зовох зүйлгүй болно.
Гутлын үдээс сэмрэхээс сэргийлж үзүүрт нь түрхээд хатаагаарай.