1. Ажил дээрээ ургамал, гэрэлтүүлэгч авчирч тавь. Аль аль нь ажил дээрх стрессийг бууруулж, эрүүл байхад нөлөөлдөг нь шинжлэх ухааны үндэслэлтэй батлагджээ. Гэрэлтүүлэг тайвшруулах нөлөөтэй бол ургамал хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авахад тусалдаг аж. Оффистоо цэцэг ургамал байлгах нь цонхноос илүү тустай байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
2. Ажил дээрх зөрчил, дарамтыг тэсч гарах стратеги боловсруул. Сайн стратегитэй байх тусмаа ажил дээрх зөрчилтэй тэмцэж стресст бага өртөх болно. /Тухайлбал оффисын зарчмын талаар ойлголттой болох/ Зорилгодоо хүрэх нь албан тушаал дэвших биш эрх мэдлээ тогтоох юм. Бусадтай харилцах ойлголцоход хэцүү байгаа бол харилцааны хичээлд сууж, ном унш.
3. Стрессгүй өдрийг хуваарьтаа оруул. Өөрөө эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнийг өвчтэй үед, амралтаа авсан үедээ энэ өдрийг сонгох хэрэггүй. Сар бүрийн ажлын нэг өдрийг сонгож , огт уурлалгүй, тайван байж, дуртай зүйлээ хийж, гэртээ ямар нэгэн шинэ зүйл худалдаж ав. Ямар ч шалтгаангүйгээр ажлаа таслах хэцүү ч үр дүнд нь та гайхах болно.
4. Эрүүл мэнддээ нэн даруй анхаар. Хэрэв танд сэтгэлээр унах, ходоодны өвчин, толгой аймшигтай өвдөх, эргэх зэрэг байнга тохиолдох болсон бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Ялангуяа та саяхан тушаал дэвшсэн бол цаг алдаж бүр ч болохгүй. Судалгаагаар ажилдаа амжилт гаргасны дараа тушаал дэвшсэн хүмүүсийн 20 % нь тусгай эмчилгээ хийлгүүлж, эмчийн байнгын хяналтанд ордог аж. Албан тушаал дэвшихэд оюуны ачаалал, стресс хоёр дахин нэмэгдэж, эмчид үзүүлэх цаг багасч, эрүүл мэнддээ анхаарах нь сулардаг байна.
5. Өөрийгөө таньж мэд. Тухайлбал бүрэг зан араншинтай хүн бусадтай харьцахдаа эв дүйгүй, нийтэч бус байх нь олонтаа. Тэд бодол санаагаа тэр бүр илэрхийлдэггүй нь бусдын тэвчээрийг барж байдгыг тэр бүр ойлгодоггүй. Та өөрийнхөө зан араншингийн онцлогыг таньж мэдсэнээр өөртөө илүү итгэлтэй болно. Ингэснээр ажилдаа улам сонирхолтой болох юм. Өөрийгөө ойлгодог хүнд ажил дээрх стрессээ ялж гарахад хялбар байх болно.