Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XIX хороо, XXI хорооллын 48 айлын орон сууцны гуравдугаар байрны даацын хана нь нурж. Тиймээс уг орцны 12 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Одоогоор тус байрны оршин суугчдын зарим нь ах дүү хамаатан саднындаа хоног төөрүүлж байна. Тэр ч байтугай сургуулиудын дотуур байр, зааланд хүртэл шар нар, бор хоногийг өнгөрөөж байгаа гэнэ.
Б.Анхаа