НҮБ-ын энхийг сахиулагчид Кот Д’Ивуарт үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

НҮБ-ын энхийг сахиулагчид Кот Д’Ивуарт үлдэнэ

Кот Д’Ивуарт болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй үймээн самуунаас болж НҮБ тус улсад алба хашиж буй энхийг сахиулагчдын арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж буй албаны хугацааг зургадугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. НҮБ-ын энхийг сахиулах албаны тэргүүн Алайн Ле Рой энэ шийдвэрийн талаар даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Одоогоор Кот Д’Ивуараас явах нь оновчтой биш гэж бид шийдлээ. Бидэнд хийж дуусаагүй ажил байна” хэмээн тэрбээр хэлэв. НҮБ Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн ч эрх мэдлээ тавихгүйгээр үл барам Алассане Оуаттараг тангараг өгөх үед өөр газар давхар тангараг өргөсөн Гбагбог огцрохыг шаардаж байгаа юм. НҮБ-ын шаардлагыг АНУ зэрэг томоохон орнууд дэмжиж байгаа аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж