
– Хоёр өөр орчинд өсөж хүмүүжсэн хүмүүс бие биедээ дасан зохицож чадахгүй хэрүүл үүсгэдэг.
– Сонирхол, үзэл бодол, дадал зуршил нь харилцан нийцтэй байх явдал залуу хосуудад бараг байдаггүй.
– Иймд ханиа сонгохдоо ядаж л сонирхол, үзэл бодол, дадал зуршил ойр төстэй байхыг эрхэмлэх нь чухал.
– Хоорондоо нийцгүй, эсрэг тэсрэг дадал зуршилтай залуу хосууд удаан амьдарч чаддаггүй.
– Гэр бүлд эрх мэдлээ тогтоох гэсэн тэмцэл нь гэр бүл салахад хүргэдэг.
– Хэт биеэ тоож хэрүүл тэмцэлд бие биендээ буулт хийдэггүй хосууд амархан салдаг.
Хэрүүл тэмцэлгүй яаж амьдрах вэ?
– Огцом, хурц ширүүн үг бүү хэл. Учир нь яг тийм хариу сонсоно.
– Дүрэлзсэн уур, омгоо дарж аль болох тайван, тогтуун ярьж сур.
– Хэрүүл маргааны үед сэтгэл хөдлөлд бүү хөтлөгд.
– Үзэл бодлын зөрүү байлаа ч сайхан харьцаа хамгаас чухал гэдгийг сайтар ухаарах нь чухал.
– Хэрүүл нь ямар ч асуудлыг шийдэхгүй гэдгийг ямагт санаж яв.
– Хэрүүлд хамгийн үнэн, хамгийн зөв гэж байдаггүй.
– Гэр бүлийн хэрүүлд ялагч гэж байдаггүй.
– Хэрүүл маргааны дараа эхнэр нөхөр хоёулаа хохирч байдгийг бүү мартаарай.
Asuultserver.net