Малькин таван оноо авч, багтаа хожил бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Малькин таван оноо авч, багтаа хожил бэлэглэв

Үндэсний хоккейн лигийн улирлын ээлжит тоглолтууд хуваарь ёсоор өнөөдөр үргэлжлэн явагдлаа. Дорнод бүсийн шилдэг баг болох “Питсбург Пенгвинс” энэ өдөр талбай дээрээ “Финикс Коёотс” багийг хүлээн авч, бут ниргэсэн гэхэд болно. Тоглолтын үндсэн цагт дуусахад тэд 6:1 харьцаагаар улирлын 22 дахь хожлоо авч, 44 оноотой бүсийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж эхэлсэн юм.

Тоглолтын эхний гоолыг Крис Летанг хүний давуу байдлаа ашиглан Тайлэр Кеннедигийн дамжуулалтаар долоо дахь минутад оруулсан бол цаг дуусах мөчтэй зэрэгцэн Евгений Малькин энэ улирлын 12 дахь гоолоо “Финикс”-ийн хаалганд оруулснаар тоо 2:0 болон холджээ. Сидней Кросби түүнд дамжуулалт өгснөөр энэ улиралд хамгийн олон тоглолт дараалан оноо авсан тоглогчоор шалгарлаа. Нийт 21 тоглолт дараалан оноо авсан түүний үзүүлэлт одоо Дэни Хийтлийгин амжилтад ойртоод байна. Хийтли 2005-2006 оны улиралд 22 тоглолт дараалан оноо авч байсан бол Марио Лэмиекс 1989-1990 оны улиралд 46, 1986 онд 28 тоглолтод дараалан оноо авснаар “Пенгвинс”-ийн түүхэнд амжилтын эзэн болж байсан ажээ.

Энэ амжилтыг Кросби эвдэх боломжтой юм. Улмаар хоёрдугаар үеийн эхний минутад Евгений Малькин, Сидней Кросби нарын хослол дахин амжилттай болж, тоог холдуулсан бол Кросби өөрөө хоёр минутын дараачаар онооны харьцааг 4:0 болголоо. Ингэхдээ хүний давуу байдал болон Малькины гоёмсог дамжуулалтыг ашиглажээ.

Малькин ийнхүү таван оноо авснаар тоглогчдоос энэ улирлын хамгийн өндөр оноог авсан юм. Хамгийн сүүлд тэрбээр 2009 оны гуравдугаар сарын 17-нд Атлантагийн эсрэг таван оноо авч байсан нь түүний карьерын хамгийн өндөр үзүүлэлт нь. Үүнийгээ дахин давтаж байгаа нь энэ. Гэхдээ өмнө нь ч таван оноо авсан тоглолтыг гаргаж байжээ.

Харин үлдсэн гоолуудыг Матт Күүки, Крис Коннер нар оруулснаар “Питсбург Пенгвинс” талбай дээрээ илт давуу ялалтбайгуулах нь тодорхой болсон. Гэвч “Финикс” нэр төрийн гоолгүйгээр буцахыг хүссэнгүй.  “Коёотс”-ыг төлөөлж Уожтек Уолски гуравдугаар үеийн найм дахь минутад багийнхаа гоолыг хийснээр 6:1 харьцаатай хожигдол хүлээсэн юм.

12 дараалсан хожлоо зогсоолгосны дараах анхны хожил нь Питсбургийн хувьд энэ болж байгаа юм. Тэд өмнөх тоглолтоо дөрвөн өдрийн өмнө хийсэн бөгөөд улирлын турш ийм урт хугацааны амралт тэдэнд дахиад нэг л удаа тохиолдох учраас хүнд ачаалал тэднийг хүлээж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж