Шилдэг эмэгтэй оюутан тамирчнаар Их мастер Б.Мөнгөнтуул Швейцарийн Цюрих хотноо 9 сарын 5-12-ны өдрүүдэд болсон Дэлхийн Оюутны аварга шалгаруулах шатрын 11 дүгээр тэмцээнээс алтан медаль, “Түгээмэл” дээд сургуулийн оюутан, Их мастер Т.Батчимэг багийн алтан медаль хүртэж, Б.Оюунсүрэн Итали улсын Турин хотноо 10 сарын 26-30-ны өдрүүдэд болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаар тус тус нэр дэвшээд байна.
Мөн шилдэг эрэгтэй оюутан тамирчнаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 10 сарын 4-10-ны өдрүүдэд болсон Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын 4 дүгээр тэмцээний 49 кг-ийн жингийн алтан медальт боксчин, Цагдаагийн академийн сонсогч П.Сэрдамба, тус тэмцээний 52 кг-ийн жингийн алтан медальт боксчин, Цагдаагийн академийн сонсогч Н.Төгсцогт, мөн тэмцээний 64 кг-ийн жингийн аварга боксчин, Цагдаагийн академийн сонсогч Б.Түвшинбат, Швейцарийн Цюрих хотноо 9 сарын 5-12-ны өдрүүдэд болсон Дэлхийн Оюутны аварга шалгаруулах шатрын 11 дүгээр тэмцээнээс алтан медаль хүртсэн “Шихихутаг” дээд сургуулийн оюутан, ОУХМ Б.Гүндаваа нар тус тус нэр дэвшээд байна.
Оюутны шилдэг багаар Тайваний Тайюан хотод 10 сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 3 дугаар тэмцээнээс хүрэл медалийг хүртсэн ХҮДС-ийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг нэр дэвшихээр тодроод байна. Тус баг нь БНХАУ-ын Гуанжоу хотноо 11 сарын 11-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн XYI наадамд амжилттай оролцож Узбекистан, Туркменистаны багийг тус тус хожсон.
Оюутны шилдэг дасгалжуулагчаар ХҮДС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цэвэрбал, шатрын спортын ахлах дасгалжуулагч П.Жигжидсүрэн, боксийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди нар тус тус нэр дэвшиж байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО