Эту Африкийн шилдэг хөлбөмбөгч боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Эту Африкийн шилдэг хөлбөмбөгч боллоо

Камеруны шигшээ багийн довтлогч Самуэль Эту Африк тивийн шилдэг хөлбөмбөгчөөр дөрөв дэх удаагаа тодорлоо. Кайро хотноо өчигдөр болсон Африкийн хөлбөмбөгийн холбооны ээлжит чуулганы үеэр түүнд шагналыг нь гардуулан өгсөн байна. Хар тивийн шилдгийн төлөөх өрсөлдөөнд эцсийн шатанд Этугээс гадна Ганын Асамоа Гьян болон Кот Д’Ивуарын Дидье Дрогба нар тунаж үлдээд байсан бөгөөд тус тивийн 53 орны шигшээ багийн дасгалжуулагчдын саналаар шилдгийг тодруулжээ. 2003 оноос хойш дараалан гурван жил Африк тивийн шилдэг хөлбөмбөгчийн шагнал хүртэж байсан Эту мөн өнгөрөгч бямба гаригт FIFA-гийн Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж