Итгэлт хамбын тухай үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Итгэлт хамбын тухай үзэсгэлэн үргэлжилж байна

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотноо Сампиловын нэрэмжит Уран зургийн музейд “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” нэртэй гарсан үзэсгэлэн хилийн дээс алхаж,  Занбазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнгөрсөн сарын 24-нд нээлтээ хийсэн билээ. Өнөөдрийн байдлаар тус үзэсгэлэнг 3000 гаруй үзэгчид сонирхоод байгаа бөгөөд тэдний сэтгэгдэл өндөр байгаа аж. Тус үзэсгэлэнгийн талаар “Итгэлт хамбын институт”-ын захирал Янижма Васильева, тус институтын төлөөлөгч Батуев Даша, Михайлова Татьяна Базарова нар өнөөдөрө мэдээлэл хийлээ.

1927 онд жанч халсан Буриадын хамба лам Дашдорж Итгэлтийн цогцсыг газрын гүнд 1,5 метрт бунхлан үлдээж, 75 жилийн дараа буюу 2002 онд эргүүлэн Иволгийн дацанд залсан байдаг. Хамбын цогцос өдгөөг хүртэл огт муудаагvй яг л амьд хvнийх шиг байдаг гэж эмнэлгийн мэргэжилтнvvд үздэг юм.  Хамба лам Улаан-Үдээс холгүй орших газар йогийн лянхуа суудлаар сууж бясалгал хийж байгаад єєд болсон ба ламтан єєрийн бунхныг тодорхой хугацааны дараа нээж vзэж байхыг гэрээсэлсэн аж.  2002 оны есдvгээр сарын 11-нд ламтны цогцсыг бунхнаас нь гаргаж, шинжээчид хамбын vс, хумснаас дээж авч шинжилгээ хийхэд тvvний арьс нь зєєлхєн, яг амьд хvнийх шиг байснаас гадна бие нь vеэрээ нугарч, эд эсийн шинжилгээ нь амьд хvнийхтэй адилавтар гарсан нь ихэд гайхашруулж байсан байна. Бурхны шашинтнуудын ярьж буйгаар йогийг бvрэн эзэмшсэн хутагт хувилгаад жанч халахаасаа ємнє єєрийн биеийг ариутган муудахааргvй болгодог гэж үздэг юм байна.

Уг үзэсгэлэн ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Итгэлт хамбын эдэлж хэрэглэж байсан эдлэл, өмсгөл зэргийг дэлгэн үзүүлэх ээс гадна түүний хүрдийг эргүүлэх боломж олгох аж. Хамгийн сонирхолтой нь Сампиловын нэрэмжит Уран зургийн музейд үзэсгэлэн зохион байгуулах үеэр цаг агаарын ямар ч тохиолдолд +7 хэмээс дээш дулаан болж үзээгүй танхимд 16 хэм хүрсэн нь судлаачдын анхаарлыг ихэд татжээ. Хамбад мөргөж явдал үйлээ даатгасан хүний ажил үйлс ямар нэг хэмжээгээр бүтэмжтэй байдаг талаар Иволгийн дацны лам Батуев Даш ярьж байлаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж