Бербатов Болгарын шилдэг хөлбөмбөгч болов

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Бербатов Болгарын шилдэг хөлбөмбөгч болов

Премьер лигийн шинэ улирлыг амжилттай эхлүүлж, хамгийн түрүүлж 10 гоол оруулсан хөлбөмбөгчид олгодог “10-goal” шагналын эзэн болж, хоёрхон хоногийн өмнө шагналаа гардан авсан “Манчестер Юнайтед”-ын довтлогч Димитар Бербатов долоо дахь удаагаа Болгарын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо. Тэрбээр Болгарын 61 хэвлэл, мэдээллийн байгууллагын 165 сэтгүүлч, сурвалжлагчдын саналаар улсынхаа шилдгээр тодорсон байна. Харин Туркийн “Газиантепспор” багийн Ивелин Попов, Голландын “Твенте”-гийн Николай Михайлов нар удаахь байруудад шалгарчээ. Шагнал гардуулах ёслолын үеэр Бербатов “Болгарын хөлбөмбөгийн домог болсон тоглогчидтой хамт байгаадаа бахархаж байна. Өнгөрсөн үеэ хүндэлж, тэднээс суралцаж байж амжилтад хүрдэг” хэмээн ярьжээ.

1981 оны нэгдүгээр сарын 30-нд төрсөн Бербатов Английн Премьер лигийн 2010/11 оны улирлын тоглолт эхэлснээс хойш нийт 11 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа. Арваннэгдүгээр сард тэрбээр “Блэкбурн”-ы эсрэг хийсэн тоглолтод таван гоол оруулж, гялалзсан билээ. Нийтдээ тэрбээр “МанЮ”, “Тоттенхэм”, Баейн Леверкузен”, “ЦСКА София” болон Болгарын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 258 гоол оруулаад байна. Тэрбээр өмнө нь 2002, 2004, 2005, 2007, 2008 болон 2009 онд Болгарын шилдэг хөлбөмбөгчөөр тодорч байлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж