Улс, хот, дүүргийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, хандив тусламжаар Улаанбаатарт нийтдээ13.9 тэрбумын тохижилтын ажил хийгдсэн байна. Мөн байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 4.6 тэрбум төгрөгийн тохижилт хийжээ. Дээрх ажлын хүрээнд нийтдээ 122.5 мянган ам метр талбайд явган хүний зам тавьсан байна. Ирэх жилээс явган хүний зам барих ажлыг өргөтгөх бөгөөд хотоос цөөнгүй төгрөг гаргахаар төсөвлөөд байна.
Ж.ГЭГЭЭ