Ухаалаг гар утастай болоорой

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Ухаалаг гар утастай болоорой

Та сард 23,100 төгрөг төлөөд ухаалаг гар утастай болоорой…

Мобиком корпораци Андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утаснуудыг Монгол улсад анх удаа албан ёсоор борлуулж эхэлсэнтэй холбогдуулан нийт дараа төлбөрт хэрэглэгчиддээ дэлхийн технологийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж буй Android үйлдлийн систем бүхий HTC desire утсыг сард 30,800, HTC Wildfire загварын ухаалаг гар утсыг сард 23,100 төгрөг төгрөг төлөөд худалдан авах боломжийг олгож байна.

Дараа төлбөрт хэрэглэгч та 2010 оны шилдэг загварын HTC desire болон HTC Wildfire загварын ухаалаг гар утаснуудыг худалдан авахыг хүсвэл урьдчилгаа төлбөр 30%-ийг төлөөд , үлдэгдлийг нь 18 сард хүү тооцолгүйгээр дээрх дүнгээр сар бүр төлж, ухаалаг гар утсыг авах боломжтой.  

HTC андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утаснуудыг хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авахад та дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.
24 сараас дээш хугацаагаар дараа төлбөрт үйлчилгээг хэрэглэж байгаа,
Дугаар ашигласан хугацаанаас үл хамааран сүүлийн 24 сард гэрээ нь тухайн хэрэглэгчийн нэр дээр байсан,
Сүүлийн 10 сарын төлбөрөө дараа сард багтаан төлсөн

Төлбөрийн үлдэгдэлгүй
Кредит контрол ашигладаггүй байх
Хэрэглэгчийн гэрээн дээр заасан хаяг байршил үнэн зөв байх.

Хэрэв та дээрх шаардлагуудыг хангаж байвал http://www.mobicom.mn/index.html?mmid=312 линкээр орж ухаалаг гар утастай болох хүсэлтээ бидэнд илгээгээрэй. Бид таны хүсэлтийг  хүлээн авч дугаарын бүртгэл зохих шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг шалгаад танд хариу мэдэгдэх болно.

Дашрамд дуулгахад, Мобиком Корпораци HTC андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утаснуудыг монголд албан ёсоор борлуулж эхэлсэнтэй холбогдуулан дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ дундаас HTC desire болон HTC Wildfire гар утасны азтанг тодруулж, шинэ жилийн бэлэг барихаар төлөвлөсөн бөгөөд энэхүү нэвтрүүлгийг 2010 оны 12 сарын 23-ны Пүрэв гаригийн орой Боловсрол суваг телевизээр хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлллийг 2222-оос лавлана уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж