Уулын модыг хайрлаж хамгаалахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Уулын модыг хайрлаж хамгаалахыг уриаллаа

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвөөр  урсах Богд Очирваань уулнаас эхтэй Ширээгийн голын ус сүүлийн жилүүдэд урсахаа больж, ширгэх аюулд ороод байгаа аж. Энэ талаар тус сумын засаг дарга нутгийн иргэдээс санал асуулга авч, сумынхаа ИТХ-аар хэлэлцүүлэн, уулнаас галын мод, арц бэлтгэхгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь Ширээгийн гол дагуух булаг шанд сүүлийн жилүүдэд эрчимтэй ширгэж, хатаж усны ундарга багасаж хоёрхон булагтай л үлдсэн байна.
Олон жил уулынхаа модноос их хэмжээгээр хайр гамгүй мод бэлтгэж, мөнх ногоон арцыг нь хүртэл ухаж тастсаар ийм байдалд хүрсэн тул айл өрх, албан газар гэлтгүй аргал хөрзөн, хожуул, мөчир, нүүрсийг түлшиндээ хэрэглэх нь зүйтэй хэмээн энэ сумынхан үзжээ. Мөн бусад аймаг, сум руу мод  бэлтгэж  нийлүүлэхийг ч хориглосон байна.

П.Наран 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж