Amy Winehouse 1 сая фунтаар дуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Amy Winehouse 1 сая фунтаар дуулна

Замбраагүй үс засалт, этгээд нүүр будалт гээд олон зүйлээрээ олны анхаарлын төвд байдаг дуучин Amy Winehouse Оросын нууцлаг тэрбумтаны урилгаар Москвад очоод байна. Дуучин бүсгүй тус нууцлаг ноёнтоны шинэ жилийн үдэшлэгт оролцон ая дуугаа өргөх ба үүнийхээ хариуд 1 сая фунт авах гэнэ.

Өмнө нь 2008 онд Челсигийн эзэн Роман Абрамович дуучин Amy Winehouse-г найз бүсгүйнхээ арт галлерейн нээлтэнд урьж дуулуулж байжээ. Харин төлбөр нь энэ удаагийнхаас ч өндөр 1,5 сая фунт байсан байна.

Дуучин бүсгүй дагалдах хүмүүсийнхээ хамт өнгөрсөн пүрэв гаригт Москвад очсон ба хоногийн 1,700 фунтын үнэтэй буудалд байрлаап байгаа аж. Одоогоор түүнийг урьсан нууцлаг ноёнтоны тухай ямар ч мэдээлэл байхгүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж