Урлагийн боловсролын үзэсгэлэн дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Урлагийн боловсролын үзэсгэлэн дэлгэлээ


Уран зургийн галерейн “Урлагийн боловсролын төв” нь 2010 оны зургаадугаар сарын 01-нд урлаг сонирхогч хэн бүхэнд зориулан “Дүрслэх урлагт хамтдаа” хар зураг, уран зураг, модон бар, зохиомжийн ажилуудаас  бүрдсэн, оюутан сурагчдын хамтран бүтээсэн уран бүтээлийн тайлан үзэсгэлэнг амжилттай дэлгэн хүргэсэн билээ.

Тэгвэл энэ удаа тус төвийн хөтөлбөрт хамрагдсан сурагчдынхаа бүтээлүүдээр дахин цоо шинэ үзэсгэлэнг та бүхэнд  хүргэхэд бэлэн болжээ. Өнөөдөр тус үзэсгэлэнгийн байранд “Урлагийн боловсролын төв”-д суралцан өөрийн авьяас чадвар мэдлэгээ дээшлүүлсээр байгаа сурагчдын бүтээлүүдээс гадна Нийслэлийн 71 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч Д. Пүрэвхүүгийн “Эхлэл”, 4 дүгээр сургуулийн 7В ангийн сурагч Хонгорзулын “Гоо бүсгүй” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж