ОХУ-ын Ерөнхийлөгч Энэтхэг улсад хийж буй хоёр өдрийн айлчлалын хүрээнд хэдэн тэрбум ам.долларын өртөг бүхий цөмийн болон батлан хамгаалахын гэрээг тус улстай байгуулах төлөвтэй байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведэвийн энэ удаагийн айлчлалын гол онцлог нь тавдахь үеийн сөнөөгч онгоцыг бүтээх 30 тэрбэм ам.долларын өртөг бүхий нууц гэрээг байгуулахад оршиж байна. Гэрээний хүрээнд ОХУ цөмийн эрчим хүч хуримтлуулах реакторыг Энэтхэгт нийлүүлж магадгүй юм.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Вишну Пракашийн хэлснээр “ОХУ болон Энэтхэг хоёр улс Хүйтэн дайнаас хойш батлан хамгаалах салбарт бат бэх хамтын ажиллагаг өрнүүлж ирсэн. Бидний харилцаа зөвхөн худалдагч, худалдан авагчийн холбоогоор тогтолгүй, судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүнийг боловсронгуй болгох тал дээр байнга тууштай хамтарч ажиллаж ирсэн” гэжээ.

Энэтхэг улсын хувьд Оросын зэвсгийн зах зээлийн гол худалдан авагч байсаар ирсэн ч одоо энэ хандлага өөрчлөгдөж эхэлж байна. Энэтхэг улс нь сөнөөгч онгоц, танк, шумбагч онгоц болон бусад батлан хамгаалахын техник хэрэгслийн дэлхийн хамгийн том худалдан авагчдын нэг хэдий ч, одоо өөрсдийн үйлдвэрлэсэн техник, технологийг дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синх Хятад, Франц, АНУ, Их Британи зэрэг улсуудын удирдагчдыг хүлээн авч, технологийн салбарт томоохон бизнес уулзалтуудыг зохион байгуулан, өндөр өртөг бүхий харилцан ашигтай гэрээнүүдийг хийж чадсан ажээ.
Б. Энхцэцэг