Цахилгаан тасалддаг Этиопт цахилгаан машин үйлдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Цахилгаан тасалддаг Этиопт цахилгаан машин үйлдвэрлэлээ

Хэдийгээр
байнга цахилгаан тасалддаг ч Этиоп цахилгаан машин үйлдвэрлэсэн Африкийн
хоёр дахь улс боллоо. Түүний урд Өмнөд Африк гишгэж байгаа. Addis Ababa
хотод угсрах “Solaris Elettra” машиныг хоёр хувилбараар үйлдвэрлэх ба
12,000-15,000 ам.доллараар зарагдах болно.
Машинаа Этиоптоо зарахаас
гадна Афик, Европт ч худалдаалах юм байна. Цахилгааны эрчим хүчний дэд
бүтэц хангалттай биш, иргэдийнх нь орлого их биш Африкт цахилгаан машин
хэр тохирох талаар зарим хүмүүс эргэлзэж байгаа. Харин тус машиныг
үйлдвэрлэх “Freestyle PLC” компанийн ерөнхий менежер Carlo Pironti
цахилгааны асуудлыг ноцтой асуудал гэж үзэхгүй байгаа бөгөөд “Этиопт
ирээдүйд эрчим хүч хангалттай бий болох болно. Түүнээс гадна уг машиныг
нар болон салхины генератороор цэнэглэх боломжтой” гэж тайлбарласан. Мөн
машиныг шууд худалдан авах боломжгүй хэрэглэгчиддээ зориулж зээлээр
худалдаалах үйл ажиллагаа зохион байгуулна.
Тус үйлдвэр ирэх гурван
сард өдөр бүр ажиллах ба бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үедээ
долоо хоногт 30 машин үйлдвэрлэх болно. Өнгөрсөн долоо хоногт африкийн
Руанда улс анхныхаа био-дизель түлштэй автобусыг үйлдвэрлэж эхлэх гэж
байгаагаа зарласан. Руанда Омо гол дээр усан цахилгаан станц барьж
байгаа бөгөөд ашиглалтанд орсных нь дараа цахилгаан эрчим хүчний
томоохон экспортлогч болох боломжтой.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж