Ц.Мянганбаяр экс эхнэрээрээ гоёв

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Ц.Мянганбаяр экс эхнэрээрээ гоёв

Алтны магнат Ц.Мянганбаяр саяхан болж өнгөрсөн “Гоёл-2011” наадамд экс эхнэр Д.Ариунцэцэгийн хамт ирэв. Монголын сайхан бүсгүйчүүдээр гангарах дуртай Ц.Мянганбаярын экс амраг Д.Ариунцэцэг Сингапурт амьдарч байгаа төдийгүй хаяа Монголдоо ирдэг байна. Энэ үдэш Д.Ариунцэцэг олноос нуугдах мэт үзэгчдийн суудлаас наадмыг сонирхов. Харин Ц.Мянганбаярын хувьд энэ орой шилдэг дизайнерийн шагналыг гардуулсан юм.

Ц.Мянганбаярын хувийн амьдрал, амрагийн явдал хэвлэлийн хуудаснаас барагтай л салдаггүй. Дөрвөн ч эхнэртэй дэр нэгтгэж, таван хүүхдийн аав болсон түүнд Д.Ариунцэцэг хөөрхөн охин төрүүлж өгсөн. Хосууд охиндоо өөрсдийн хайр сэтгэлээ билэгдэн Хайрмаа гэх нэрийг өгсөн нь олныг гайхшруулж байсан. Ц.Мянганбаяр охин Хайрмаа, Д.Ариунцэцэгээс одоогоор тусдаа амьдардаг ч “Гоёл-2011” наадамд хосууд хамт ирсэн нь эргээд нийлэх гэж байгаа юм болов уу гэх таамаг төрүүлээд байгаа аж. Ямартай ч энэ үдэш алтны магнат экс эхнэрээрээ гоёж, олны анхаарлыг багагүй татсан юм.

М.Анир  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж