Бурхан минь жинхэнэ хайрыг надад мэдрүүлж өгөөч

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Бурхан минь жинхэнэ хайрыг надад мэдрүүлж өгөөч

Хайр гэж яг юу юм бэ?

Сэтгэлээс гарах хөг аялгуу юу?

Тархинаас ургах бодол үгс үү?

Хүн бүр хайрыг мөрөөддөг үү? Хайр тийм гоё гэжүү?

Хайрыг хүн амталсан ч бүрэн ухаардаг болов уу? эсвэл хайр хүн
бүрт өөр өөрийг өгдөг болохоор зарим нь ухаарч, зарим нь байрандаа
үлддэг юм болов уу?

Хайраасаа болж шаналж, салж, шархалж яваа нэгэн жинхэнэ хайрын
балганд төөрөөд явж байгаа нь тэр гэж үү? Тэр хүн архинд төөрөв үү?
Амьдралд төөрөв үү? Хайрын гашуун дарсанд төөрөөд явж байгаа юм болвуу?
Тэр хүнийг хайр ийм болгосон юм бол хайр өөрөө дахиад л эдгээж, шинэ
хайр явуулах уу? Ингэж л ХАЙР ажилладаг байх даа….Ингэж байж л хүн гэмээнэ хайранд итгэх итгэл, амьдралд итгэх итгэлээ олж авна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж