Шах Рух Хан Энэтхэг “Wipeout”-ыг хөтөлнө

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Шах Рух Хан Энэтхэг “Wipeout”-ыг хөтөлнө

Болливудын супер од Шах Рух Хан “Wipeout” реалити шоуны Энэтхэг хэлбэр болох “Zor Ka Jhatka” хөтлөн явуулах гэж байна. Ханы хувьд өнгөрсөн жил мөрөндөө гэмтэл авч, одоо эдгэрсэн бөгөөд тэрээр ийнхүү шоу ертөнцөд буцаж ирж байгаадаа баяртай байна гэжээ. Их Британи, АНУ, Австрали зэрэг улсуудад цахиур хагалаад байгаа уг шоуны Энэтхэг хувилбарт тус улсын шоу одууд оролцож, ирэх сараас цацагдах гэж байна.

Баасан гаригт Мумбайн дээд зэрэглэлийн зочид буудалд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хан хэлэхдээ “Би маш их баяртай байна, мөрөндөө гэмтэл авч, хэсэг хугацаанд завсарлаад “Zor Ka Jhatka”  шоунд гар бие оролцох гэж байгаадаа туйлын таатай байна. Энэ шоу өмнөх хоёр шоуг бодвол тэс өөр, ямар нэг шүүлт байхгүй. Бид хэн нэгнийг бүтэлгүйтэхийг хараад дооглож инээдэг. Хэн нэгэн бананы хальсан дээр халтирахад бид шоолдог шүү дээ. Үүнтэй л адил шоу байх болно” хэмээн хэлжээ.

Аргентинд зургийг нь авах “Zor Ka Jhatka” риалити шоунд 30 орчим олонд танигдсан одод оролцож, шагналын 330,000 ам.долларын төлөө өрсөлдөх юм. Энэтхэгийн “Imagine” телевизээс бэлтгэж байгаа энэхүү шоуны эхний цуврал 16 хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр сараас нэвтрүүлж эхлэх ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж