Асуултын хариулт: Арэнас сэлгээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Асуултын хариулт: Арэнас сэлгээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын хамгийн томоохонд тооцогдох солилцоог өнгөрөгч амралтын өдрөөр “Орландо Мэжик” баг хийсэн билээ. Тэд “Финикс Санс”, “Вашингтон Визардс” гэсэн багуудтай зэрэг солилцоо хийж багаа Гилбэрт Аренас, Хедо Туркоглу, Жэйсон Ричардсон, Иөрл Кларк гэсэн тоглогчдыг багтаа авчирсан билээ. Ингэснээр мэргэжилтнүүд асуудалд ороод байсан “Орландо Мэжик”-ийг плей-оффт өндөр амжилт үзүүлнэ гэдэг талаар ярилцаж эхэлсэн боловч бүгд тэднийг аварга болно гэж хэлж чадахгүй байгаа нь энэ баг бүрэлдэхүүнээ хэрхэн зохион байгуулахыг хүлээж байгаа нь илт. Учир нь хамгаалагчийн байрлалд тус баг Жамийр Нелсон, Гилбэрт Аренас, Жэйсон Ричардсон, Квинтин Ричардсон, ЖЖ Рэддик, Крис Духон, Жэйсон Уилльямс гэсэн тоглогчидтой болоод байгаа нь хэнийгээ сэлгээнээс, хэнийг гараанд гаргахаа шийдэхэд хэцүү байдалд хүргээд байна.

Гэхдээ солилцоонд орсон гишүүд өнөөдөр Орландогийн өмсгөлтэйгээр “Атланта Хаукс”-ын эсрэг тоглохоор талбайд гарч ирснээр бүх асуултын хариултыг тодорхой боллоо. Тэд Гилбэрт Арэнас сэлгээний тоглогч болжээ гэдгийг гарааны бүрэлдэхүүнийг хараад мэдэрсэн. Гараанд Нелсон, Ж.Ричардсон, Туркоглу, Басс, Ховард гарчээ.

Багийн дасгалжуулагч Ван Ганди Басс болон Нелсон нарыг гараандаа хэвээр үлдээнэ гэж хэлж байснаа ёсоор болгосон боловч үнэн хэрэгтээ Басс сэлгээний төвийн үүргийг гүйцэтгэж, Хедо хүчний довтлогчийн байрлалд түүнийг эзгүйд үүрэг гүйцэтгэж байлаа.

Хэдийгээр Ховард 19 оноо, 20 самбараас бөмбөг авалт хийсэн ч тус тоглолтод 91:81 харьцаатай “Мэжик” ялагдал хүлээсэн юм. Туркоглу найм, Аренас 10, Ж.Ричардсон есөн оноо. Шинэ гишүүдийн хувьд таагүй эхлэл. Тэр тусмаа тус багийн лидер байсан Хедогийн хувьд бүр ч таагүй.

Хэрэв түүнийг хүчний байрлалд тоглуулсаар байх юм бол цаашид ч түүний амжилт өсөхгүй, харин ч “Финикс”-т хийсэн муу тоглолтоо үргэлжлүүлэх магадлалтай. Харин багийн хувьд сэлгээнээс гарч ирэх төвийн тоглогч байхгүй улмаас Ховард 42 минут тогложээ.

Ямартай ч Орландогийн солилцооны эхний үр дүн сөрөг гарлаа. Хэрэв яг өнөөдрийнх шиг байдлаар гарааны бүрэлдэхүүн хэвээр байх юм бол цаашид ч олон хожигдол хүлээж мэдэх. Гэхдээ удахгүй тус баг чөлөөт агентаас төвийн тоглогч авах, цаашлаад Брандон Бассыг сэлгээнд шилжүүлэх магадлал өндөр харагдаж байна. Харин ганцхан тодорхой хариулт бол Аренас сэлгээний тоглогч боллоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж