Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав шийдвэр гаргаж Прокурорын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Түүний гаргасан албан тушаалын томилгоог зарим прокурорууд эсэргүүцэж, албан тушаалаа өгөхөө мэдэгджээ. Тухайлбал Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Жаргалсайханыг Сүхбаатар дүүргийн прокурорын албан тушаалд томилсон юм. Харин хэрэг эрхлэх газрын дарга Б.Жаргалсайхан Ерөнхий Прокурорын томилгоог хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Улсын Ерөнхий Прокурорын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Оюунчимэг Баянзүрх дүүргийн прокуророор ажиллахаас татгалзжээ.
С.Отгон