Загварын ертөнцөд хөл тавьж буй залуу охидууд түүнээс суралцаж, үлгэр дуурайлал авдаг гэхэд болно. Харин загвар өмсөгч бүсгүй маань “Зодгоо тайлж, тайзаа орхих цаг удахгүй ирнэ. Тэр үед би загварын сургуулиа нээж, өөрийгөө орлох чадварлаг загвар өмсөгчдийг бэлтгэх хүсэлтэй байгаа. Загвар өмсөгчийг их амар хялбар ажил гэж лхидууд боддог. Тайзан дээр алхаж, зургаа авахуулаад л болоо гэж. Энэ бол зөвхөн өнгөн тал нь. Загвар өмсөгчийн ажил бол хүнд хөдөлмөр. Хүнээс асар их тэвчээр, хөдөлмөр, хүчин чармайлт шаарддаг. Үүнийг ойлгоогүй охидууд загварт хөл тавих нь ихсэж, тэд төд удалгүй шантарцгаадаг” хэмээн Company сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Н.Наран