Яргуйн хэнзхэн дурлал…..7

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Яргуйн хэнзхэн дурлал…..7

Нандинг
маргаашнаас нь шууд хяналтанд оруулж ажил төрөл бүгдийг нь болиулав. Цаг
хугацаа өнгөрдөгөөрөө өнгөрсөөр нэг л мэдэхэд амаржих хугацаа болов. Намрын
налгар тэр нэг өдөр Нандин охинтой боллоо.

Ганхүү
болон аав нь бөөн баяр хөөр болон хөл алдав. Харин ээж нь нэг л янз муутай
нэгийг бодсон шинжтэй. Тэрээр дөнгөж төрсөн охиныг хараад ч өөрийнх нь бодол
үнэн мэт санагдахад эргэлзээ нь улам даамжирав. Ганхүүгийн аав бэрийнхээ
хүсэлтийн дагуу бяцхан охинд Сүрэн хэмээн нэр хайрлав. Сүрэн охин өдөр өдрөөр
торнисоор. Тэгэхдээ яагаад ч юм их бие султай, тун
иа муутай
охин байв. Байсхийгээд л өвдөнө. Нандин Ганхүүгийн ээжийн тооцоолж
байснаас хоёр сарын өмнө төржээ. Гайхан эмчээс нь дутуу төрчихөв үү хэмээтэл
үгүй хугацаандаа төрсөн гэнэ. Сүрэн төрсөнөөсөө хойш хоёр сар гарантай байхдаа
гэнэт ихээр халууран эмнэлэгт хэвтэв.  Цэвэлмаа авгай тэр хоёрыг эргэж
оччихоод эмчтэй нь уулзан хүүхдийн цусны бүлэгийг тогтоож өгөхийг аминчлан хүс
эв.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж