Энэ мэт зориглосондоо өөрөөсөө эмээв

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Энэ мэт зориглосондоо өөрөөсөө эмээв

Энэ мэт зориглосондоо өөрөөсөө эмээвч, бичихгүй байж чадах дотоод
энэлэнгээ дийлсэнгүй….Сонсох тусам…..сонсоод л сонсоод л…. сэтгэл
зүрхнийхээ мэдрэмжийн дусал бүрээр хүртэн уусаад л баймаар.Ичинхорлоо
гуай "Нүгэл буян" кинон дээр гардаг шигээ янжуур зуугаад л аньсагандаа
гунигаа нуусхийгээд, тэртээ гүн бодолд автан суунгаа зүрхнийхээ шаналанг
дахин дахин гадагш мэлмэрүүлэн байж "Гоолингоо"-гоо дуулдаг байсан
байх…Өнөд дотогш, хязгааргүй их хайрлан,хайлан байсныг энэ дууны
мөр,аялгуунаас ухаардаг бас мэдэрдэг.Уйсахаас илүү, нүдээ аниад энэ
дууны мөн чанарт нэвтрэм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж