Эрүүл амьдрахын тулд өглөө бүр 2ш тамхи

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Эрүүл амьдрахын тулд өглөө бүр 2ш тамхи

Хотын
утаа энэ жил бас л арай л байнаа… Саяханы нэг өглөө бүр цонхоор юу ч
харагдахгүй болтлоо утаатай болчихсон байсан. Тамхи татдаг ч бай
татдаггүй ч бай хотынхны уушиг бүгд бохирдсон байдаг юм байна лээ.

Гадаадад
байдаг найз нөхөд, гэр бүлийнхэн дээрээ өвлийн цагаар очсон
Монголчуудаас "нутгийнх нь үнэр" нэвт шувт үнэртэж сэтгэлийг нь
гэгэлзүүлж, хамрын самсааг нь хорсгодог болтой юм. Монголдоо ирээгүй
удцан хүмүүс хөөрхий нутагтаа нэг очихын бөөн хүслэн болцон. Тэдгээр
найз нөхөддөө "Өвөл л битгий ирээрэй" гэж захихийн байна шд… Тэмүүлсэн
сэтгэлийг нь нүүрсний утаагаар харлуулаад яахав дээ тиймээ.

"Утаагүй"
зуух, "утаагүй" түлш л гэхийн… Юм шатааж л байгаа бол утаа гарахгүй
байна гэж хэзээ ч байхгүй гэж нэг эрдэмтэн хэлэхийг саяхан сонссон. Авч
байгаа арга хэмжээнүүд нь нэг л газар авдаггүй юм шиг байгаан.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж