Болзох гэж буй бүсгүйн цүнхэнд заавал байх зүйлс

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Болзох гэж буй бүсгүйн цүнхэнд заавал байх зүйлс

Анхны болзооны үеэр юу эс тохиолдохыг тэр гэх билээ. Юмыг яаж мэдэх вэ гэдэг үүднээс дараах зүйлсийг цүнхэндээ авч явахыг зөвлөе. Хоёр дахь, гурав дахь болзоонд  ч хэрэг болж магад.

1. Зээлийн карт

Юу ч тохиолдсон эвгүй байдлаас гарахад туслах ганц арга нь бэлэн мөнгө байдаг. Танд яаралтай такси дуудах, эсвэл  тасартлаа уусан шинэ найз залуугаа хүргэж өгөх хэрэг гарахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс амьдралд чинь юу ч тохиолдсон үргэлж бэлэн байх хэрэгтэй.

2. Гар утас

Хэрэв бүтэлгүй эртэй учирч, болзоо чинь талаар болж буйг мэдвэл энэ нөхцөл байдлаас гарахад чинь гар утас хэрэг болно. Гэхдээ болзсон эртэйгээ ярилцаж байх үедээ мессеж бичихгүй байх хэрэгтэй. Утасны дуудлагын дууг өөрчилж, чичиргээн дээр тавь.

3. Уруулын будаг

Болзооны үеэр эр хүний анхаарлыг хамгийн ихээр татах зүйл  нь бүсгүй таны уруул байх болно. Уруулаа будсан байлаа ч замдаа арилчихаж болох тул биедээ ойрхон авч яв. Түүнд буруу ойлголт төрүүлчихгүйн тулд илүү гаргаж будахгүй байхыг хичээгээрэй.

4. Үнэртэй ус

Амархан үнэр нь гарчихдаг үнэртэн байдаг. Хэрэв та идсэн хоол шигээ үнэртэхийг хүсэхгүй л бол үнэртнээ  цүнхэндээ авч яв. Гэхдээ тунг нь бүү хэтрүүлчихээрэй. Зарим хүмүүс үнэртний харшилтай байдаг. Болзсон эр чинь 5 секунд тутамд найтаалгаад байвал болзоо чинь романтик болохгүй.

5. Будаг шунх

Нүүрний будаг арилж, урсаж алга болдог. Нүдээ хар тенээр будах нь бүсгүйчүүдийг халуухан харагдуулдаг ч болзоонд огт тохирохгүй. Хэрэв нүүрэн дээр чинь батга гарсан бол бүхэл оройжин нүүрний будгаа сэргээх хэрэгтэй болно.

6. Үсний боолт

Хэрэв та болзоонд явж удаан алхах гэж байгаа бол үсээ задгай тавих биш, боосон нь дээр. Ялангуяа бүжгэнд явж байгаа үед.

7. Захтай цамц

Цаг агаар яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Юмыг яаж мэдэх вэ? Даарч арьс чинь бэржийгээд ирвэл ноосон цамц хэрэг болно.

8. Бохь, гаа

Оройн хоол, кофены үнэр тэр дороо гардаггүй. Хэрэв таниас хоол үнэртээсэй гэж хүсээгүй л бол цүнхэндээ бохь, гаа авч явахаа бүү мартаарай
.
9. Бэлгэвч

Сарын тэмдгийн мөчлөг ямар ч байсан бэлгэвч байнга авч яв. Болзоо чинь яаж эргэхийг та мэдэхгүй. Бэлгэвч хайж хотыг тойрох гээгүй л бол болзошгүй зүйлд үргэлж бэлэн бай.

Болз, хайрла, дурла. Гэвч болзоогоо мартагдашгүй болгохын тулд бүхнийг сайтар төлөвлөж, үргэлж бэлэн бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж