Монгол охин Shakira-тай хамт бүжиглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Монгол охин Shakira-тай хамт бүжиглэв

Ирландын Дублин хотод болсон нэрт дуучин Shakira-гийн тоглолт дээр Монгол охин тайзнаа гарч түүнтэй хамт бүжиглэжээ. Алдарт дуучин Shakira тоглолтынхоо дундуур үзэгчдийн суудлаас дөрвөн бүсгүйг тайзнаа гаргаж, хамтдаа бүжиглэсэн аж. Эдгээр дөрвөн бүсгүйн дунд Э.Золзаяа гэх Монгол бүсгүй байсан бөгөөд Shakira-гийн хөдөлгөөн бүрийг хамгийн сайн дагаж хийж, бүжиглэж байв. Түүний Shakira-тай хамт бүжиглэж байгаа бичлэгийг энд дарж үзнэ үү.


Сонирхуулахад Shakira-тай хамт бүжиглэсэн Э.Золзаяа нь өдгөө 22 настай бөгөөд Ирландад сурдаг байна. Тэрбээр Монголд байх хугацаандаа загвар өмсөгч хийж байсан дээр хамтлаг дуучдын олон клипэнд тоглож байжээ. Түүнийг “Камертон” хамтлагийн дуучин Д.Болдын “Нүд чинь хайр харуулна” дууны клипэндтоглосноор нь хүмүүс сайн таних байх.

Загвар өмсөгч Э.Золзаяагийн зургийг энд дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж