Хурандаа Б.Батболдыг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Хурандаа Б.Батболдыг өнөөдөр шүүнэ

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн хилийн отрядын дарга асан, хурандаа Б.Батболдод холбогдох хүн амины хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн шүүхэд болно. Хүний амь нас санаатай хохироосон гэх хэрэгт буруутгагдсан түүнд Хан-Уул дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял оноосон юм. Түүний давж заалдах шатын шүүх хурал өмнө нь дөрвөн удаа товлогдсон боловч тодорхой шалтгааны улмаас хойшилж байсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж