Пепси шилдэг брэндээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Пепси шилдэг брэндээр шалгарлаа

Шинэ үеийн кола- Пэпси Монголын 2010 оны шилдэг брэндээр шалгарлаа

Дэлхийн сая сая залуусыг байлдан дагуулж, үргэлж шинийг эрэлхийлдэг дэлхийд тэргүүлэгч ПЭПСИ брэнд 2010 оны Монголын шилдэг брэндээр шалгарлаа.

Шинэ үеийн кола – Шинэ мэдрэмж уриатайгаар Монголын зах зээлд нэвтэрсэн даруйдаа энэ цагийн эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, шинийг эрэлхийлэгч залуусын сонголт болж, хэрэглэгчдийн уух дуртай ундаа болсон ПЭПСИ брэндийг 2010 оны 9-р сараас эхлэн “Жи Эн Бевережис” ХХК Монголд албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн билээ.

Зах зээлд нэвтэрсэн цагаасаа эхлэн өвөрмөц дизайн, шинэ өнгө төрх бүхий реклам сурталчилгаагаар Монголын реклам, сурталчилгааны салбарт шинэ агаар оруулж ирсэн ба 2010 оны 12-р сарын 19-нд “Монгол Маркетеруудын Холбоо”-оос зохион байгуулсан 2010 оны Монголын маркетингийн салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаанаас “Оны шилдэг брэнд 2010” шалгарлаа.

Дашрамд дурдахад 100 гаруй жилийн түүхтэй ПЭПСИ брэндийн анхны жорыг 1890 онд АНУ-ын хойд Каролина Мужийн залуу эм зүйч Калеб Брэдхэм гаргаж авсан бөгөөд ПЭПСИ ундаа нь “pepsin” хэмээх хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй эмийн ургамлын найрлага, кола самарын ханд, болон “ховор тосны” хольцтой юм.

Pepsi брэнд нь өнөөдөр дэлхийн 200 гаруй улс оронд үйлдвэрлэгддэг, брэндийг эзэмшигч PepsiCo International корпораци нь дэлхийн 2 дахь том хүнсний үйлдвэрлэгч компани юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж