Хар чингис төгс шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Хар чингис төгс шинэчлэгдлээ

Хvнсний манлай vйлдвэр “Спирт Бал Бурам” компанийн бvтээгдэхvvн болох
Хар Чингис нэрээрээ хэрэглэгчиддээ танигдсан “Чингис” брэнд шинэ оны
босгон дээр тєгс шинэчлэгдсэн мэдээллийг тус компанийн удирдлагууд
хэвлэлийнхэнд єглєє. 2002 оноос архин бvтээгдэхvvний зах зээлд “премиум”
буюу тансаг зэрэглэлийн сархадын жишиг болж ирсэн Чингис брэнд єдгєє
АНУ, Канад, Их Британи, Австри, Швейцарь зэрэг дэлхийн 14 оронд
экспортлогдож байна.




“Спирт Бал Бурам” компанийн гvйцэтгэх
захирал С.Ганзориг шинэчлэгдсэн “Чингис” брэндийг танилцуулахдаа, “ Бид
хэрэглэгчиддээ шинэ оныг тохиолдуулан амт чанарын хувьд бvрэн
шинэчлэгдсэн брэнд бvтээгдэхvvнээр бэлэг барьж байна.

Манай компани хэрэглэгчдийнхээ єсєн нэмэгдэх тансаг хэрэглээг хангах,
мєн экспортын хvрээгээ тэлэх зорилгын хvрээнд “Чингис” брэндийн
давтагдашгvй амт, чанарыг тєгс сайжруулж, платинум буюу цагаан алтан
шvvлтvvрээр шvvж, архины амт vнэрийг нэмэлт бодисгvйгээр тааламжтай
болгосон” гэж онцлов.

Энэхvv 0,01 микрометрийн єндєр нарийвчлалтай платинум шvvлтvvрийг
дэлхийд эм, тарианы vйлдвэрлэл, электроникийн салбарт мєн ашигладаг
бєгєєд дэлхийд нэртэй тансаг зэрэглэлийн архи vйлдвэрлэгч 10 гаруй
vйлдвэрт бvтээгдэхvvнийхээ амт, vнэрийг зєєлрvvлэхээр хэрэглэдэг шинэ
технологи ажээ.

Тvvнчлэн “Спирт бал бурам” компанийнхан “Чингис” брэндийн шинэчлэлийн
хvрээнд Франц дизайнеруудтай хамтран ажиллаж сав, баглаа боодлыг
шинэчилсэн байна. Мєн бvтээгдэхvvний лонхны бєглєєг Герман улсад
vйлдвэрлэсэн Европын холбооны улсуудад нэвтрээд буй сvvлийн vеийн шилдэг
технологи болох далд бєглєє, давхар хамгаалалттайгаар хийжээ. Уг бєглєє
нь онгойлгосны дараа дээш гарч ирж, буцаж ордоггvйгээрээ онцлогтой юм
байна. Ийнхvv “Спирт Бал Бурам” компанийнхан дэлхийн шилдэг брэндvvдтэй
эн тэнцvv єрсєлдєх, шинэчлэгдсэн “Чингис” брэндийг ийнхvv танилцууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж