Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өчигдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Шадар суурин төлөөлөгч хатагтай Шоко Нода-д “Хүндэт өргөмжлөл” гардуулав. Шадар суурин төлөөлөгч хатагтай Шоко Нода нь манай улсад дөрвөн жил ажиллаад томилолтын хугацаа нь дуусч байгаа бөгөөд Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр оруулсан түүний хувь нэмрийг нь үнэлж Гадаад харилцааны сайдын “Хүндэт өргөмжлөл”-ийг ийнхүү соёрхон хүртээсэн юм хэмээн тус яамнаас мэдээллээ.