“Синьхуа” агентлагийн мэдээллээс үзвэл өнөөдөр 400 жилд ганц удаа тохиолдох ховор үзэгдэл болох ажээ. Нар буцах, сар хиртэх үзэгдэл давхцаж таарах нь нэн ховор үзэгдэл гэдгийг АНУ-ын Тэнгисийн цэргийн одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Жефф Честер сүүлийн 2000 жилийн нар, сарны тохиолыг судалсны үндсэн дээр тогтоосон байна. Хоёр мянганы одон орон судлалын түүхэнд ганцхан 1638 оны арванхоёрдугаар сарын 21-нд л тийм үзэгдэл тэмдэглэгдэж үлджээ. Дахин ийм үзэгдэл 372 жилийн дараа болох магадлалтай гэнэ.
Энэ удаагийн сарны бүтэн хиртэлтийг Хойд болон Төв Америк, Номхон далайн арлуудын оршин суугчид, ОХУ-ын Чукотка, Таймыр, Камчаткийнхан, Гренландын иргэд харж болох ажээ. Харин Өмнөд Америк, баруун Африк, баруун Европ, ОХУ-ын Европын хэсэгт сар шингэх үеэр, БНХАУ, Япон, Австрали, Зүүн өмнөд Азийн зарим оронд сар ургах үеэр хагас хиртэлт ажиглагдах юм байна.
Д.ОЮУН