Грэммийн шагналт, кантри дуучин Shania Twain дахин хайраа олж, аз жаргалтай амьдралаа эхлүүлэхээр шийджээ. Тэрбээр 2008 онд нөхрөөсөө салсан ба хамгийн дотны найз бүсгүйг нь сонгосон нөхөртөө гомдож, хэсэг хугацаанд сэтгэл гутралд ороод байсан юм. Тэрбээр энэ оны эхээр Опрагийн шоунд оролцож, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгэл санааны хүнд байдалд өнгөрүүлсэн тухайгаа нулимс дуслуулан хуучилсан. Харанхуй ангалаас гарч ирээд бүхэл бүтэн хоёр жилийг өрөөний мухарт, хувь тавилангаа зүхэж өнгөрөөснөө мэдэрсэн хэмээн ярьсан юм.
Харин тэрбээр сэтгэл зүрхний гүн шархаа шинэ хайр дурлалаар эмчилж, амьдралын гэрэл гэгээ, аз жаргалаа дахин олж авчээ.
Харин тэрбээр сэтгэл зүрхний гүн шархаа шинэ хайр дурлалаар эмчилж, амьдралын гэрэл гэгээ, аз жаргалаа дахин олж авчээ.
Түүний сүйт залуу Frederic Thiebaud нь 40 настай ба өнгөрсөн аравдугаар сард дуучинд гэрлэх санал тавьж, сүйн бөгж бэлэглэжээ.
“Тэд үнэхээр аз жаргалтай хосууд. Frederic жинхэнэ эр хүн бас жинхэнэ найз. Тэд одоо хамтдаа амьдарч байгаа” хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Н.Наран