“Залуучуудын ниймгийн оролцоо” сэдвээр Утга зохиол, нийгмийн ажилтны сургуулийн төгсөгчдийн төлөөлөл өнөөдөр сургууль дээрээ өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт тус сургуулийн захирал, утга зохиол судлаач шүүмжлэгч доктор профессор Ш.Цэнд-Аюуш, их зохиолч Д.Нацагдоржын нэрэмжит шагналт,Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Дулмаа, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, зохиолч Х.Болор-Эрдэнэ, Л.Ганзул, Н.Гантулга, Ц.Эрдэнэбаатар тэргүүтэй тус сургуулийн төгсөгч болон оюутны төлөөлөл оролцсон юм. Уг өдөрлөгийн үеэр “Залуучуудын үүрэг хариуцлага болон, амьдарч буй хүрээлэн орчинтойгоо хэрхэн харьцах, эх оронч үзэл, эх орноороо бахархах бахархал, монгол хүн гэдгээрээ омогших омогшил гэж юу вэ, зэрэг олон чухал асуудлыг хөндөн ярилцаж санал бодлоо солилцсон юм. Мөн энэ үеэр “Сэтгүүлч хүний үүрэг, түүний үнэ цэнэ”, “Багш хүний үүрэг хариуцлага түүний үнэ цэнэ”, “Яруу найрагч болон зохиолч хүний нөлөө, түүний үнэ цэнэ нийгэмд оролцох оролцоо”, “Нийгмийн ажилтан хүний үүрэг харицлага”, сэдвээр тус сургуулийн төгсөгчид илтгэл тавилаа. Яруу найрагч СГЗ Ш.Дулмаа гуай “Сэтгүүлч хүн ард түмэндээ үнэнийг дуулгах үүрэгтэй. Энэ үүргээ үргэлж ухамсарлаж яваарай” хэмээн шавь нартаа захисан юм.
Б.Анхаа
Б.Анхаа