Берлускони эмэгтэйчүүддээ алтан бөгж бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Берлускони эмэгтэйчүүддээ алтан бөгж бэлэглэнэ

Эмэгтэйчүүдэд дуртай гэдгээ Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони дахин харуулж, Зул сарын баяраар өөрийн Popolo della Liberta намын Доод танхимын 24 депутат, 13 сенатор  эмэгтэйд 70 мянган ам.долларын алтан эдлэлийн бэлэг барих гэнэ. Энэ тухай Британийн  The Daily Mail сонинд өгүүлсэн байна.

Зул сарын баярын өмнө цагаан, шар, ягаан алтан маргад эрдэнийн шигтгээтэй “гурван өнгөт бөгж” гэх гар урлалын нэг нь 2000 орчим ам.долларын үнэтэй бөгжийг тэрээр намынхаа эмэгтэйчүүдэд гардуулах ажээ. Энэ бөгжийг Берлусконийн захиалгаар Recarlo гэх гар урлалын нэртэй компанийн мастерууд бүтээж байна.

Гоёл чимэглэлийн гэр бүлийн  компанийг 40 жил удирдаж байгаа Карло Ри  ерөнхий сайдын наймааны талаар ярих эрхгүй гээд  энэ мэдээнд тайлбар хийсэнгүй.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж