Калифорнийн оршин суугч Бритни Спирс 62 сая ам.долларын орлоготойгоор хуучин оноо үдэж байна. АНУ-ын хамгийн баян мужаар төсвийн алдагдал нь 90 тэрбум ам.доллар, ажилгүйдлийн төвшин 12 хувь хүрээд байгаа Калифорни гэж Forbes сэтгүүл нэрлэжээ. Энэ мужийн Холливуд ба Силиконы хөндийд нь 30 сая ам.доллараас илүү хөрөнгөтэй хамгийн олон америкчууд амьдардаг. АНУ-ын тийм хөрөнгөтэй 55 мянган гэр бүлийн 10 мянга нь Калифорни мужид амьдарч байна. Хөрөнгийн хуримтлалаар Калифорнийн дараа Нью-Йорк, Техас, Иллинойс ба Флорида мужууд орж байна. Хамгийн ядуу гэгдэх Хойд Дакота мужид америк стандартын 40 баян амьдарч байгаа гэнэ. Саятнууд амьдрах дургүй гурван мужид мөн Аляска, Делавэр хоёр орж байна.
Ш.Мягмар