НҮБ-аас Монгол Улсад дараах тусламж үзүүлжээ | News.MN

НҮБ-аас Монгол Улсад дараах тусламж үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

НҮБ-аас Монгол Улсад дараах тусламж үзүүлжээ

Монгол Улсад тохиолдоод буй зудад өртсөн 507.000 гаруй иргэнд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх, зудын хохирлыг бууруулахад зориулж НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас дараах мөнгийг НҮБ-ын холбогдох хөтөлбөр, санд шилжүүлсэн байна. Үүнд:
1. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт- үхсэн малын сэг зэмийг зайлуулах, мал сүргийнхээ талаас илүү хувийг алдсан малчдад тусламж үзүүлэх зорилгоор 1.5 сая ам.доллар.

2. НҮБ-ын Хүүхдийн санд- зудын гамшигт өртөгсдөд хүнс тэжээл, эм бэлдмэл олгох, хүүхэд, жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай тусламж олгох зорилгоор 963.000 ам.доллар.

3. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад- Хүнсний хангамж, тэжээлийн доройтлоос сэргийлэх зорилгоор 600. 000 ам.доллар.

4. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай эм, бэлдмэл, зудад өртөгсөдтэй харилцаа холбоо тогтоох, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор 226.000 орчим ам.доллар.

5. НҮБ-ын Хүн амын санд- Нөхөн үржихүй, эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэхэд 242.000 гаруй ам.долларыг Монгол Улс дахь НҮБ-ын системийн таван байгууллагад тодруулбал, нийт 3.7 сая ам.долларыг шилжүүлсэн юм байна.

Дашрамд сануулахад, НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөнд өртөгсдөд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх, гамшгийн хохирлыг бууруулах, эрсдлээс хамгаалах зорилгоор 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас байгуулжээ.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Chuhal sanal 2010-04-02 119.202.19.163

Manaihaan bid bugdeeree ene belen mongo avah bolj baigaa tul mongoniihoo engjiig bugdii ni dollar shuu shiljuulj dollaraa guilgee hiideg bolgii Teguul bidend ih ashigtai Mongol mungu mongoldoo ch unegui sh dee Bair avah gej bid chini dollaraar l geree hiij tulbur tuldur yum chini shuud dollaraar Ene zasgiin gazraas munguu avii Bugdeeree negdeed demjeerei Mongolchuudaa taraagaarai 15 sayiig dollart shiljuuleed avii

Avatar

Ganaa 2010-04-02 127.0.0.1

ene bol uur xereg bna good luck

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж