Мансууруулах бодис хэрэглэсэн охидыг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодис хэрэглэсэн охидыг шалгана

Насанд хүрээгүй охид  мансуу­руулах төрлийн бодис үнэртсэн хэрэг энэ сарын 19-нд гарсан юм. Уг хэргийн та­лаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээл­лийн төвийн дарга, цаг­даа­гийн хурандаа Т.Сайнжар­галаас тодрууллаа.

-Мансуурсан охид хэдэн настай вэ?

-Насанд хүрээгүй хүүхэд  ман­суу­руулах төрлийн бодис үнэр­тэх хэрэг дахин давтагдлаа.  Орхон аймгийн харьяат, 16 настай Ч, М болон 15 настай Л нар  “Пиккассо” зочид буудалд мансуурсан бай­дал­тай байсныг цагдаагийн алба хааг­чид шалган тогтоосон. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

-Ямар төрлийн мансууруулах бодис  хэрэглэсэн болохыг нь тог­тоо­сон уу?

-Хэргийг Баянгол дүүргийн цаг­даа­гийн хэлтэст шалгаж байна. Ямар төрлийн бодис хэрэглэсэн бо­ло­хыг тогтоохоор ажиллаж бай­гаа. Цагдаагийн алба хаагчдыг очи­ход гурвуулаа мансуурсан байдал­тай байсан.

-Цагдаад хэн дуудлага өгсөн бэ?

-Гурван охины байрлаж байсан “Пикассо” зочид буудлынхан  дууд­лага өг­сөн. Охидын нэг болох 15 настай Л-ийн  эрүү зүсэгдсэн байдалтай байсан. Нэг нь биеэ зүсч, улмаар дуудлага өгсөн юм билээ.

-Тэдний биеийн байдал ямар байгаа бол?

-Мансууруулах  бодис хэрэглэ­сэн, нэг­нийх нь бие зүсэгдсэн учир эмнэлэгт хүргэсэн. Биеийн байдал  нь ямар байгааг мэдэх­гүй.

Бага насны хүүхэд ман­суурах хэрэг өнгөрөгч сард хоёр удаа гарсан юм. Тодруулбал Баянзүрх дүүргийн  зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрны подвалд  13-14 насны  таван хүү­хэд 250 грам­мын   савтай ягаан өн­гийн ман­­сууруулах төр­лийн  бодис үнэртэж  байгаад  хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт саатуулагдсан.  Дээрх хүүхдүүд тус дүүргийн 111-р сургуулийн сурагчид байсан юм.  удалгүй өнгөрөгч сарын 15-нд  Налайх дүүр­гийн хоёрдугаар хорооны 52-р байр­­­ны нэгдүгээр орцны 5-р дав­­­харт 15 настай О нарын дөр­­­вөн эрэгтэй хүүхэд 0,5 литрийн савал­­гаатай ахуйн хэрэглээний хийг гялгар уутанд хийж мансуурч байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж