“Мөнгөн угалз” наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

“Мөнгөн угалз” наадам болно

Хэвлэлийн Хүрээлэнгээс хоёр жил тутам зохион байгуулдаг “Мөнгөн угалз” шилдэг сэтгүүлчдийн сүлд модны наадам өнөөдөр Сонжин Гранд зочид буудалд болно.  Энэ удаагийн сүлд модны наадамд Улаанбаатар хот болон орон нутгийн шилдэг 250 сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ардчилсан, шинэ сэтгүүл зүйг дэмжигч нийгмийн зүтгэлтэн, урлаг, соёлынхон оролцох аж. Гурав дахь удаагаа зохиогдож буй тус наадмаар  шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тодруулна. Сонирхуулахад, наадмын үйл ажиллагааг шинэ жилийн баярын өдрүүдэд есөн телевиз нийслэл болон улс даяар гаргах гэнэ.     

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж