УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд өнөөдөр тойрогтоо ажиллана. Уг арга хэмжээ 10.00 цагт 41 дүгээр сургуулиас эхлэх аж. Тус сургуулийн хамт олонд иж бүрэн компьютер бэлэглэнэ. Мөн Яармаг орчимд байрлах барилгын компаниудтай танилцах юм байна. Түүнчлэн дүүргийн Соёлын ордонд “Иргэний танхим”-ын нээлтэд оролцох аж. Энэ үеэр дүүргийн өрхийн эмнэлэг түргэний машин, цагдаагийн хэлтэсүүдэд эргүүлийн машин зэргийг бэлэглэх юм байна.
П.Дэлгэр