УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр мөн хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар
хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог нар
мэдээлэл хийсэн юм. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр намын
бүлгийн ажлын хэсэг хуралджээ. Мөн намын Удирдах зөвлөл хуралдсан.
Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуулийн гол зарчим болох УИХ-ын
гишүүнийг шууд сонгоно гэдгийг хэрхэн ойлгохыг тодруулах эхний чигийг
өгчээ. Удирдах зөвлөлийн гишүүд дэвсгэр нутгийн ард түмний төлөөллийг
хангасан сонгогчдын санал хаягдахгүй байх зарчмыг баримталсан сонгуулийн
тогтолцоо руу явах нь зүйтэй гэж үзэн санал нэгдсэн гэнэ. Энэ асуудлыг
үргэлжлүүлэн үдээс хойших хуралдаанаар хэлэлцэнэ гэж тэрбээр тодотгов.
Мөн өдрийн хуралдаанаар бүлэг Тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зээлийн мэдээллийн тухай хуулийн
төсөл, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн
өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ. Гэхдээ эдгээрээс Зээлийн
мэдээллийн тухай хуулийн төсөл дотор заасан зээлийн мэдээллийн санг
хувийн аж ахуйн нэгжүүдээр бүрдүүлж, лавлагаа мэдээлэл гаргуулах тухай
заалтыг дэмжээгүй байна. Нөгөөтэйгүүр, хэлэлцэж байгаа асуудалтай
холбогдуулан намын бүлгээс өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд байгуулсан
аж. Бүлгийн дарга хэлэхдээ Төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг
цаг, хүч шаардсан хэлэлцүүлэг болохыг онцлов. Харин бүлгийн дэд дарга
Д.Дондог “Хуулийн төслийн дагуу орон нутагт эрх мэдлийг шилжүүлнэ гэж
үзэж байна. Гэхдээ суурь орлого бүрдэх учиртай. Суурь орлого нь жилийн
төсвийнхөө орлогыг бүрдүүлж чадахгүй бол улсын төсвөөс татаас өгнө.
Нэмэгдсэн өртгийн албан татварын 30 хувийг орон нутагт үлдээнэ. Зарим
татварын хувь хэмжээг орон нутаг өөрөө тогтоож байх, хөрөнгө оруулалт их
засвартай холбоотой зардлуудыг орон нутаг шийдэж байх төсөл оруулсан.
Түүнчлэн УИХ төвлөрсөн төсөвтэй холбоотой хуулийн төслөө жил бүрийн
арваннэгдүгээр сарын 15-нд батлаад, хөрөнгө оруулалтын сонгон
шалгаруулалтын үйл ажиллагааг батлагдсан өдрөөс нь эхлээд шууд зарлаж
байхаар төсөл оруулсан. Нөгөө талаар 30 тэрбум төгрөгөөс дээших хөрөнгө
оруулалтын техник эдийн засгийн үндэслэлийг нь хөндлөнгийн
байгууллагаас гаргаж өгч байхаар хуулийн төсөлд тусгаад явж байна” гэсэн
юм.

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдсан юм. Тус
хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг авч хэлэлцсэн юм.
Г.Дарь