Уулын цанын дэлхийн цомын тэмцээний ээлжит гараа Францын Валь д"Изер цанын баазад боллоо. Эмэгтэйчүүдын “Супер-Жи” төрлийн уралдаанд АНУ-ын тамирчин Линдсей Вонн хамгийн шилдэг нь байлаа. Өдгөө 26 настай бүсгүйн хувьд хоёр гарааны нийлбэрээр хоёр минут, долоон секунд, найман долийн амжилтаар энэ гарааны ялагч болжээ. Удаахь байрт Австрийн тамирчин Элизабэт Гёргль шалгарсан байна. Түүний хувьд эхний гараандаа амжилт муутай байсан ч хоёр дахь гараандаа алдаа гаргалгүй явснаар хоёрдугаар байрт орсон байна. Харин гуравдугаарт түүний нутаг нэгт Николь Хосп орсон байна. Нийлбэр оноогоор Линдсей Воннтой хамгийн ойр өрсөлдөж байгаа Германы тамирчин Мариа Ришт Францын зам тийм ч ээлтэй байсангүй. Түүний хувьд тэргүүлэгчээс 25 долийн алдагдалтай барианд орж, тавдугаар байрыг эзэлсэн байна. Ингэснээр нийлбэр дүнгээр 581 оноотой болсон Линдсей Вонн нэгдүгээр байрт гарч ирсэн бол Мариа Риш түүнээс гурван оноо дутуу удаахь байрт бичигдэж эхэлсэн байна. Харин гуравдугаар байрт Австрийн тамичин Элизабэт Гёргль 366 оноогоор бичигдэж байна. Тэмцээний дараагийн гараа ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр үргэлжилнэ.
Score Studio