Орост 2.5 сая героины донтон бий. 2001 оноос хойш Афганистаны хар тамхины үйлдвэрлэл бараг 50 дахин өссөн бөгөөд энэ нь Орост хар тамхины хамгийн хүнд төрөл болох героины донтнууд тахал мэт олшироход нөлөөлж байна.
Орост одоогийн байдлаар 2.5 сая героины донтон байгаа бөгөөд энэ жил тэднээс 30 гаруй мянга нь үхэх болно гэж тооцоолж байна. Афганистан дахь хар тамхиний тариаланчид, нийлүүлэгчдийг өөгшүүлж, хар тамхины ургацуудыг нь устгах арга хэмжээ авахгүй байна гэж Орос АНУ-ыг буруутгаж байна.
А.Төгөлдөр