ОХУ-д инфляци 7.6 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

ОХУ-д инфляци 7.6 хувьтай байна

ОХУ-ын Статистикийн албанаас тус улсын хувьд инфляци өнгөрсөн арваннэгдүгээр сард 7.6 хувьтай байгааг мэдэгджээ. Ноднингийн буюу 2009 оны арваннэгдүгээр сард инфляци оны эхнээс 8.4 хувьд хүрч байсан байна. Харин жилийн дүнгээр Оросын инфляци 2008 онд 13.3 хувь, харин 2009 онд 8.8 хувьтай гарч байжээ. ОХУ-ын Төв банкны даргын нэгдүгээр орлогч Алексей Улюкаев оны эцэс гэхэд инфляци найман хувиас хэтрэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Харин Сангийн сайд Алексей Кудрины үзэж байгаагаар өнгөрсөн зуны ган гачиг оны эцэс дэх инфляцийн үзүүлэлтийг 0.1-0.2 хувиар нэмэгдүүлж магадгүй тухай Монголбанкны вэб сайтад мэдээлсэн байна. Харин өмнөд хөршийнхөн инфляцийн хэмжээгээ ирэх онд дөрвөн хувьд барихаа саяхан мэдэгдсэн. Манай улсын тухайд он дуустал инфляцийг нэг оронтой тоондоо барихаар зорьж байгаа юм.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж