Сумо бөхийн “Ирээдүйн аваргууд” тэмцээнээс шалгарсан хүүхдүүд Японыг зорьж, Осака хотноо өчигдөр болсон “Hakuho Cup” тэмцээнд оролцлоо. Тус тэмцээнд 700 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс ахлах насны багийн төрөлд н.Нямбаяр, н.Тэмүүлэн, Б.Серик нарын Монголын бяцхан сумочид хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн хувийн барилдаанд Б.Серик ахлах насны ангилалд хүрэл медалийн эзэн болжээ. Харин бага насны ангилалд багийн төрөлд н.Даваанинж, н.Ганзориг, н.Цэрэндорж нар өрсөлдөж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагджээ.
С.Цэлмэг
С.Цэлмэг