Ирэх оны АНУ-ын эдийн засгийн төлөв сайн буйгийн ачаар газрын тосны үнэ өсч эхэлжээ. Нефтийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг тус улсын арваннэгдүгээр сарын эдийн засгийн тайлангаас харахад гол үзүүлэлтүүд 1,1 хувиар өссөн байгаа аж. Энэ нь гуравдугаар сараас хойшхи хамгийн их өсөлт төдийгүй эдийн засаг таван сар дараалан өссөнийг харуулж байгаа тул 2011 онд энэ байдал үргэлжилнэ гэсэн итгэл хөрөнгө оруулагчдын тунд тархаад байна. Ам.долларын ханш өргөн хэрэглээний гол мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг 0,20 хувиар өссөн нь биржүүд дээрх түүхий эдийн арилжаанд нөлөөлж байгаа юм.
Даваа гаригийн байдлаар нэг баррель газрын тос Нью Йоркийн бирж дээр 34 центээр өсч, 88,36 ам.доллар болжээ. Түүнчлэн Зул сарын баяр ойртож буйгаас иргэдийн шатахууны хэрэглээ өссөн байна. Мөн цаг агаар хүйтэрч байгаа нь халаалтын тос зэрэг нефть бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, үнийг нэмэгдүүлжээ.
Э.Очирт