Хөрөнгө оруулалтын өгөөж: Бизнесийн сургуулиуд

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын өгөөж: Бизнесийн сургуулиуд

Жилд 50,000 ам.долларын цалин авдаг болохын тулд азтай байх
шаардлагагүй. Хямд зардалтай бизнесийн сургуулиудад маш олон боломж бий.
Амьжиргааны зардал нэмэгдэж байгаа нь угаасаа үнэтэй АНУ-ын бизнесийн их дээд сургуулиудад суралцах зардлыг улам өсгөж байгаа тул бизнесийн боловсролд оруулж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг /ХОӨ/ улам нарийн тооцоолох хэрэгтэй. Оюутнууд эцэг эхтэйгээ суун, хаашаа очиж суралцах талаар шийд гаргах гэж байгаа үед тэд олон зүйлс харгалзах хэрэгтэй болдог. Гэхдээ 100,000 ам.доллараас дээш мөнгө зарцуулж, сургалтын төлбөрөө дараа нь олон жил хуваан төлөх гэж байгаа үед тухайн боловсролыг эзэмшээд дараа нь боломжийн амьдрах болно гэсэн итгэл хэрэгтэй. Товчоор “Хариуд нь би юу авах юм бэ?” гэж асуух хэрэгтэй. Уг асуултыг “Bloomberg”-ын “Business Week” сэтгүүл уншигчдынхаа өмнөөс асуусан бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөжөөр нь хувийн болон нийтийн их дээд сургуулиудыг зэрэглэсэн байна. Сургуулиудын жилийн төлбөр болон төгсч гарсныхаа дараа төгсөгчдийнх нь авч байгаа цалинг харьцуулан үзэж аль сургууль хамгийн  өндөр хөрөнгө оруулалтын өгөөж өгч байгааг тодорхойлсон. Мэдээж нийтийн сургуулиуд хувийн сургуулиудаас төлбөр, зардлын хувьд илүү хямд байсан.

Зураг: Төв Флоридагын их сургууль

Флоридагийн тухай бодохдоо ихэнх хүмүүс Мики Маус юм уу өмнөд Эрэг дээр наргиж цэнгэх тухай боддог. Гэвч хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө хамгийн өндөр зэрэглэгдсэн бакалаврын боловсрол олгодог дөрвөн сургууль дөрвүүлээ “Нарны туяа” мужид байна. Тэдгээр нь: Төв Флоридагийн их сургууль, Флоридагийн их сургууль, Маймид байдаг Флорида Интернейшинл, Флорида Стейт нар юм. Төв Флоридагийн их сургуулийн төлбөрт зарцуулсан доллар болгоноо 11.70 ам.доллар болгон буцаан авах болно. Флоридагийн бусад их сургуулиуд түүнээс хол хоцрохгүй бөгөөд 10 ам.доллар хавьцаа байна. Тавдугаар байранд Умард Каролинагийн их сургуулийн харъяа “Kenan-Flagier Business School” орж байгаа ба төгсөгчидийнх нь хөрөнгө оруулалтын өгөөж 9.78 ам.доллар байгаа юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж